“Microsoft”-ийн шуугиан тарьж буй шинэ бүтээлүүд

Бид та бүхэндээ “Microsoft” компанийн хийж байгаа болон хэдийн хэрэглэгчдийн гарт хүрсэн шинэ үеийн 9 дэвшилтэт технологиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр загварууд нь өмнөх хувилбаруудаасаа хамаагүй сайжирч, шинэчлэгдсэн бөгөөд илүү "ухаалаг" түвшинд иржээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1"Windows 10"

Тус үйлдлийн системийг 3D технологитой хослуулан бүтээсэн бөгөөд энгийн компьютер дээр ч ашиглах боломжтой юм. Өмнөх загваруудаа бодвол илүү боловсронгуй болсон бөгөөд хэрэглэгчдэд ч мөн таалагдаж байгаа аж.

23D технологи

Бидний өргөнөөр ашигладаг "Paint" програмыг илүү боловсронгуй болгож, 3 хэмжээсээр зурах боломжийг олгож байна.

3Бодитоор зураг авах

3 хэмжээст камерийг илүү боловсронгуй болгож, ямарваа биетийг бодит мэт зургийг нь авах боломжтой юм. Мөн авсан зургаа "Paint 3D" програм руу хөрвүүлэх боломжтой байна.

43D хэмжээсийг бодитоор мэдрэх

Ямарваа тавилга, шинэ бүтээлийг 3 хэмжээс рүү хувиргаж, бодит орчинд хэрхэн харагдахыг харах боломжтой юм. Иймд хүмүүс заавал дэлгүүр хэсэх, гэртээ зохицох эсэхд эргэлзэх шаардлагагүй болох билээ.

5Аялалд явах мэдрэмжийг авах

Очихыг хүссэн орчин, газартаа биеэр очсон мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд, харах, сонсох мэдрэхүйгээр дамжуулан түүнийг ашиглах боломжтой.

6Илүү ухаалаг чихэвч

Сонсож буй зүйлээ харах боломжтой тус чихэвч нь 299 доллораас 1000 долларын хооронд худалдаалагдах юм байна.

7Илүү бодит мэдрэмжийг тоглоомоос авна

Тоглоом тоглонгоо түүндээ илүү бодитоор уусч, яг л тухайн орчиндоо очсон, даалгавар биелүүлж байгаа мэт сэтгэгдлийг авах юм. Тоглоом сонирхогч залуусын дунд хүлээлт
үүсгээд байна.

8"Microsoft Surface Book i7"

Энэхүү нөөтбүүк нь график, дүрс, нягтралын хувьд маш сайн бөгөөд цэнэгээ барих чадвар нь илүү удаан болжээ.

9Суурин компьютерийн шинэ үе

Яг л "iMac" мэт суурин компьютерийн шинэ үе нь залуусын дунд эрэлттэй байна. Үнийн хувьд 2999 доллараар худалдаалах юм байна.

10Голограмын шил

Энэхүү ухаалаг шил нь өөртөө CPU, GPU, болон голограмын процессортой юм. Бүхий л ухаалаг утас, компьютертэй холбогддог бөгөөд өөрийн санах ойг, тухайн төхөөрөмж рүү хуулдаг байна. Бичлэг хийх, зураг авах, байршил тогтоох, интернэтэд холбогдох мөн өөр олон шинэ программыг дэмжиж ажилладаг аж. Энэ нь хэрэглэгчийг яг л төсөөлөн буй ертөнцдөө бодит орчинд ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлэх юм. Одоогоор худалдаанд гараагүй байна.

Comments