Интернэтийн ертөнц дэх тайлагдаагүй 15 нууц
Хүн төрөлхтний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Бидний өдөр тутамдаа ашигладаг интернэтэд, хачин жигтэй, гайхшрал төрүүлэм зүйлс дэндүү олон юм. Өнөөдөр бид та бүхэндээ хүн бүрийн жихүүдсийг төрүүлж, сонирхлыг татах интернэтийн нууц, баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 1 "А858" "A858" гэдэг нь "Reddit" дээрх нууц хүний нэр аж. 2011 оноос хойш "Sub Reddit" гэх үл мэдэгдэх нэгэн, өдөр бүр уртаас урт компьютерийн кодийг тавьсаар байгаа юм. Харин тэрхүү утга учир нь үл олдох кодыг хүмүүс тайлах гэж оролдсон бөгөөд энэхүү ажиллагааг "Solving_A858" хэмээн нэрлэж, нэг зорилгод нэгдсэн юм. Олон жилийн турш маш олон чадварлаг код тайлагч, уншигч нар чухам ямар учиртай кодууд болохыг тайлахаар оролдсон ч, өнөө хэр нь үр дүнд хүрч чадаагүй л байна. Энэхүү хачин жигтэй явдал нь хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр бөгөөд хэн, ямар зорилгоор тэрхүү урт кодуудыг оруулдаг болохыг хэн ч мэдэхгүй. 2 "...
